БАРИЛГЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАРИЛГА УГСРАЛТ:

Барилгын дадлага туршлагатай мэргэжлийн инженер, техникч, төсөвчний бүрэлдэхүүнтэйгээр тус албыг 2013 онд байгуулж  Автобаазын засварын барилга, ил уурхайн үйлдвэрийн суурийн барилгын ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
Нийслэл хотыг орон сууцжуулах, ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдэх ажлын хүрээнд 9 давхар 81 айлын орон сууцны барилгыг 2015 оны 4-р улиралд ашиглалтад оруулсан.

2021 онд Улаанбаатар хотын Баягол дүүрэгт 3 давхар үйлчилгээ, офиссын зориулалттай барилгыг ашиглалтанд оруулсан.

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛ

УУЛЫН ЧУЛУУ БУТЛУУРЫН ҮЙЛДВЭР:

Тус компани БНСУ-ын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат ажиллагаатай, тоосонцор маш бага гаргадаг, цагт 200 тонн уулын цул чулуу бутлан ангилах хүчин чадалтай ууган үйлдвэрээ 2010 онд ашиглалтад оруулсан.

Зам, барилгын салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлан 2016 онд Улаанбаатар хотод хамгийн ойр байршилтай, цагт 400 тонн чулуу бутлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулснаар энэ чиглэлийн хамгийн том нийлүүлэгч болсон.

Бид салбарын хэрэглэгчдийн хэрэгцээ, стандарт шаардлагад нийцүүлсэн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн 30 гаруй хувийг ханган ажиллаж байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ:

Уулын буталсан чулуу буюу -Дайрга

Уулын чулууг бутлаж гаргасан элс

ДАЙРГАНЫ ЭЛС

Хаягдалаас боловсруулсан материал

БУТЛАН АНГИЛСАН УУЛЫН ЧУЛУУ БУЮУ ДАЙРГА:

Бетон зуурмагт

  • TP-1 (5-20мм)         TP-10 (5-10мм)
  • TP-20 (10-20мм)

Асфальт-бетон зуурмагт

  • TP-0 (0-5мм)           TP-13 (5-13мм)  TP-19 (13-19мм)  

Авто замын төсөлд

  • TP-M40 (Асфальтбетон суурийн доод үед хэрэглэх 0-40мм)

Том дүүргэгч материал

  • TP-25 (25мм)         TP-30 (30мм)
  • TP-35 (35мм)         TP-45 (45мм)

Дайргыг дараах төрлөөр өргөн хэрэглэж байна:

Авто зам 

Ус зайлуулах суваг, шуудуу

Явган хүний зам

Гүүр, Инженерийн байгууламж

Зам, талбай сайжруулах

Хөрс сайжруулах

Хувийн сууц барих

Барилгын ажил

ДАЙРГАНЫ ЭЛС:

Үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлснээр уулын буталсан чулуунаас гарган авсан Дайрганы элс нь бетон зуурмагийн нарийн дүүргэгч материалын ирээдүй болж байна.

Дайрганы элсний давуу тал: 

• Илүү бат бөх чанартай

• Даац авах чадвар өндөр

• Илүү өндөр нягт авна

• Барилгын ажлын гологдол бага

• Эдийн засгийн үр ашигтай

• Байгаль орчинд ээлтэй

Барилгын нураалгыг дахин боловсруулсан дүүргэгч материал:

Хатуу хог хаягдал буюу барилгын нураалгыг дахин боловсруулж хайрга, дайргыг орлуулах дүүргэгч материал үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ингэснээр байгальд хаях хатуу хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулж хямд материал үйлдвэрлэх боломжтой байна.

Барилгын материалыг ангилан ялгаж бутлан ангилах үйлдвэрт илгээнэ.

Барилгын хатуу хог хаягдлыг бутлан ангилах үйлдвэрт бутлан барилгын дүүргэгч материал үйлдвэрлэнэ.

Үйлдвэрээс гарсан материалыг блок, амины орон сууц, зам талбайд ашиглаж болно. 

Чулуу бутлуурын үйлдвэр: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

21 дүгээр хороо, Морингийн даваа


Утас: 99106479

          89029998

mn