ТЭГШТ ПЛАНТ ХХК 2011 онд бүрэн автомат ажиллагаатай, усан шүүлтүүрийн горимтой асфальтбетон хольцын үйлдвэрийг байгуулж, 2012 оноос эхлэн Асфальтбетон хольцын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна зах зээлд харилцагчийн захиалгын дагуу үйлдвэрлэн нийлүүлж ирсэн.
Асфальтбетон хольцын хувьд урьдчилан баталгаажсан орц нормын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд чанарын байдалд онцгойлон анхаарал хяналт шаарддаг бүтээгдэхүүний төрөл юм.
Тиймээс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд MNS AASHTO 290-2004 стандартыг баримталж хяналтуудыг хийж, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораториор чанарыг баталгаажуулан ажилладаг нь биднийг захиалагчийн итгэлт түншлэгч, олон жилийн найдвартай харилцагч болгож чадсан.Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нийт 245 км авто замыг бүрэн хучих 288’000 тонн асфальтбетон зуурмагийг Монгол улсын зах зээлд нийлүүлсэн байна.
Ажилчны гудамжны 3.4 км зам буюу ДЦС 3-ын зүүн болон хойд талын зам
Эрчим хүчний гудамжны 6.4 км зам буюу ДЦС 4-ийн урд талын зам
Саппорогийн тойргоос Таван шар хүртэлх 6.4 км зам,Таван шарын Төмөр замын уулзвараас Моносын уулзвар хүртэлх замЦэцэг төвийн уулзвараас Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн хүртэлх замДарь-Эхийн 6.5 км замТөв аймгийн Батсүмбэр чиглэлийн Партизан хүртэлх 17 км авто замын 8.5 км зам,Орбит-Тахилтын 7.1 км замХүй долоон худгийн 8 км замОлимпийн гудамжны 1.1 км замӨндөрдов-Зуунмод чиглэлийн 3.8 км замНалайх-Агуйтын Хөтөл чиглэлийн 24.1 км замНисэхийн товчооноос Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн 22.5 км замЧД, 39-р сургуулийн зүүн талын уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 1.6 км замГранд плазагийн уулзвар25-р эмийн сангийн уулзварБаянхошууны Баруун салааны 4.1 км замын сайжруулалтын ажилЗуунмод төвийн 3.36 км зам3, 4-р хорооллын эцсийн уулзварҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган зам, авто зогсоолАСЕМ-тай холбогдуулан “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зурвасын замын ажилХөшигийн хөндийн Шинэ нисэх буудлын замын төсөл