АВТО ЗАМ

АВТО ЗАМЫН АЛБА

Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 54 км хатуу хучилттай авто замын төслийг амжилттай гүйцэтгэсэн 50 гаруй инженер, техникийн ажилчдаас бүрдсэн мэргэжлийн чадварлаг хамт олон юм. Анх 2010 онд Авто зам, замын байгууламж барих, засварлах тусгай зөвшөөрөл авч, 2011 оноос эхлэн авто замын барилга угсралтын ажлыг өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд бид зам талбайн томоохон 30 гаруй ажил, нийт 85’000 м.кв хатуу хучилттай зам талбай, 160 гаруй км авто замыг ашиглалтад оруулсан байна. 

АВТО ЗАМ, ТАЛБАЙН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД:

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн асфальтбетон  хучилтын ажил /12 км хучилт/.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн “Сэлбэ дэд төвд холбогдох зам,  дулааны шугам сүлжээний ажил”-ын 1.8 км авто зам.

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүртэлх нүүрс тээврийн хүнд даацын авто замын Багц-3, 150-200 км хүртэлх авто  замын засварын ажил.

Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Хэнтий аймаг, Хэрлэн  сум/.

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын  далан, суурийн ажил /5,3- 10,0 км хүртэл буюу 2-р хэсэг/.

Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5,0 км автозамын засвар шинэчлэлтийн ажил.

СХД-ийн 32-р хороонд шинээр баригдаж буй бүтээн байгуулалт болох “Авто худалдааны цогцолбор”- ын I ээлжийн бүтээн байгуулалтын БАГЦ-1А авто зогсоолын ажил 32.000 кв.м талбайн ажил болон гэрэлтүүлэг, гадна талбайн авто замын ажил.

Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5.0 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил.

ТАНЬД САНАЛ БОЛГОХ АВТО ЗАМЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ:

Хатуу хучилттай, хайрган хучилттай зам барих

Гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих

Авто зам, талбайн тохижилт хийх, засварлах

Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

Зам, гүүр, тунель  засварлах, арчлалтын ажил

Зам засварын материал, хийц үйлдвэрлэл

Лаборатори

Лаборатори - Бүтээгдэхүүний чанарын хяналт

Манай лаборатори нь Солонгосын Hyundai, Han Shin фирмийн өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмж ашиглан авто замын, барилгын үндэсний болон олон улсын стандарт арга, аргачлалын дагуу материалын физик, механик шинж чанарыг тодорхойлж байна. 


2015 онд ISO/IEC 17025 : 2007 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж итгэмжлэгдсэнээр чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн ба 2016 оноос “Эм Эн Эс Ти Лаборатори” ХХК болон өргөжиж “Тэгшт Плант” ХХК-ийн охин компани болж салбарлан ажиллаж эхэлсэн. 


Манай лаборатори нь ажилчдын ур чадвар дээшлүүлэх, материалын чанар, түүнд тавигдах чанарын хяналтыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. 

Лаборатори нь 30 гаруй нэр төрлийн цемент, бетоны иж бүрэн шинжилгээ, дайрга болон асфальтбетон зуурмагийн туршилт шинжилгээ хийх, баталгаажуулах, нийлүүлэлтийн дараах үйлчилгээ буюу хэрэглэгчдийн талбайд биечлэн очиж нийлүүлсэн түүхий эд материалд талбайн хяналт хийдэг.

Туршилт шинжилгээний төрлүүд:

Цемент, бетон эрдэс 

нунтгийн туршилт

Хөрс, Далан, суурийн 

үеийн туршилт

Битумын туршилт

Асфальтбетон 

хольцын туршилт

Том, жижиг /дайрга, элс/ дүүргэгчийн туршилт

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын хийх шинжилгээ