Үйлчилгээ

Авто замын алба

Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 54 км хатуу хучилттай
авто замын төслийг амжилттай гүйцэтгэсэн 50 гаруй
инженер, техникийн ажилчдаас бүрдсэн мэргэжлийн
чадварлаг хамт олон юм. Анх 2010 онд Авто зам, замын
байгууламж барих, засварлах тусгай зөвшөөрөл авч,
2011 оноос эхлэн авто замын барилга угсралтын ажлыг
өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна. Энэ
хугацаанд бид зам талбайн томоохон 30 гаруй ажил,
нийт 85’000 м.кв хатуу хучилттай зам талбай, 160 гаруй
км авто замыг ашиглалтад оруулсан байна.
Онцлох төслүүд:
• Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн
асфальтбетон хучилтын ажил /12 км хучилт/
• Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө
оруулалтыг дэмжих хөтөлбөрийн “Сэлбэ дэд төвд
холбогдох зам, дулааны шугам сүлжээний ажил”-ын
1.888 км авто зам
• Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүртэлх
нүүрс тээврийн хүнд даацын авто замын Багц-3, 150-
200 км хүртэлх авто замын засварын ажил
• Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Хэнтий
аймаг, Хэрлэн сум/
• Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар
хүртэлх 20.9 км авто замын далан, суурийн ажил /5,3-
10,0 км хүртэл буюу 2-р хэсэг/
• Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас
Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5,0 км
автозамын засвар шинэчлэлтийн ажил
• СХД-ийн 32-р хороонд шинээр баригдаж буй бүтээн
байгуулалт болох “Авто худалдааны цогцолбор”-
ын I ээлжийн бүтээн байгуулалтын БАГЦ-1А авто
зогсоолын ажил 32.000 кв.м талбайн ажил болон
гэрэлтүүлэг, гадна талбайн авто замын ажил
• Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5.0 км
авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

Хатуу хучилттай зам барих, Хайрган хучилттай зам барих

Нийгмийн сүлжээнд нийтлэх