Манай лаборатори нь Солонгосын Hyundai, Han Shin фирмийн өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмж ашиглан авто замын, барилгын үндэсний болон олон улсын стандарт арга, аргачлалын дагуу материалын физик, механик шинж чанарыг тодорхойлж байна.
2015 онд ISO/IEC 17025 : 2007 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж итгэмжлэгдсэнээр чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн ба 2016 оноос “Эм Эн Эс Ти Лаборатори” ХХК болон өргөжиж “Тэгшт Плант” ХХК-ийн охин компани болж салбарлан ажиллаж эхэлсэн.
Манай лаборатори нь ажилчдын ур чадвар дээшлүүлэх, материалын чанар, түүнд тавигдах чанарын хяналтыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг.
Лаборатори нь 30 гаруй нэр төрлийн цемент, бетоны иж бүрэн шинжилгээ, дайрга болон асфальтбетон зуурмагийн туршилт шинжилгээ хийх, баталгаажуулах, нийлүүлэлтийн дараах үйлчилгээ буюу хэрэглэгчдийн талбайд биечлэн очиж нийлүүлсэн түүхий эд материалд талбайн хяналт хийдэг.
Цемент, бетон эрдэс
нунтгийн туршилт
Хөрс, Далан, суурийн
үеийн туршилт
Битумын туршилт
Асфальтбетон
хольцын туршилт
Том, жижиг /дайрга, элс/ дүүргэгчийн туршилт
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын хийх шинжилгээ
Офисс: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
Энхтайваны өргөн чөлөө,
Гурвалжин-2 төвийн 4 дүгээр давхар
Чулуу бутлуурын үйлдвэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Морингийн даваа
Асфальтын үйлдвэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Эрчим хүчний гудамж (ТЭЦ-4 урд талд байршилтай)