Үйлчилгээ

MNST Laboratory

Бид 2011 онд “Материалын туршилт шинжилгээний лаборатори”-ийн албыг үүсгэн байгуулж өөрийн асфальтбетон зуурмагийн үйлдвэр, чулуу бутлуурын үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний физик, механик шинж чанарыг тодорхойлж техникийн шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт тавьж эхэлсэн. 2013 онд бид лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлж өөрийн үйлдвэрүүдэд хэрэглэгддэг бүхий л түүхий эд болон үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүндээ чанарын хяналтыг бүрэн тавьж чадахуйц хэмжээнд хүргэж өргөжүүлсэн.
Улмаар 2014 оноос лабораторийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO/IEC17025 стандартыг нэвтрүүлэн ажиллаж, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраар итгэмжлүүлсэн ба 2016 оны 4 дүгээр сараас эхлэн “Эм Эн Эс Ти Лаборатори” ХХК болон өргөжиж “Тэгшт Плант” ХХК-аас хараат бус, бие даасан компани болон ажиллаж байна.
“ЭМ ЭН ЭС ТИ ЛАБОРАТОРИ” ХХК нь Солонгосын Hyundai, Han Shin фирмийн өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан үндэсний болон олон улсын стандарт арга, аргачлалын дагуу дараах шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

АВТО ЗАМЫН ӨТГӨН БИТУМ
MNS 5109:2001 Битумын зүү шигдэлтийн гүнийг тодорхойлох 250С, 00С-т
MNS 5110:2001 Битумын суналтыг тодорхойлох 250С, 00С-т
MNS 5211:2002 Битумын уярах температурыг тодорхойлох
MNS 0328:2000 Битумын дөл авалцах температурыг тодорхойлох
MNS AASHTO T182:2002 Битумын хайрга чулуутай барьцалдах чанарыг тодорхойлох
MNS AASHTO T40:2002 Битумын нягтыг тодорхойлох
MNS ASTM D26:2006 Битумын халаах үеийн жингийн алдагдлыг тодорхойлох
Хөрс (далан, суурийн материал)
MNS ASTM D1556:2002 Хөрсний нягтралыг элсэн конусаар газар дээр нь тодорхойлох
MNS ASTM D1883:2002 Нягтруулсан хөрсний ачаа даацын харьцааг тодорхойлох (CBR)
MNS AASHTO T88:2004 Хөрсний ширхэглэлийн бүрэлдэхүүн тодорхойлох
MNS 5284:2003 Хөрсний чийгийг түргэвчилсэн аргаар тодорхойлох
MNS ASTM D4318:2006 Хөрсний урсалт, уян налархайн хязгаар болон индексийг тодорхойлох
MNS ASTM D1557:2002 Хөрсний нягтралын үзүүлэлтийг тодорхойлох
Бетонд хэрэглэх дайрга
MNS 2998:2009 Уулын нягт чулуулаг, барилга-замын ажилд хэрэглэх хайрга, дайрга. Физик-механик шинж чанар тодорхойлох арга.
Асфальтбетонд хэрэглэх дайрга
MNS ASTM T27:2003 Том ба жижиг ширхэгтэй дүүргэгчийн ширхэглэлийн бүрэлдэхүүн тодорхойлох
MNS ASTM C88:2004 Хайрга, дайрганы хүйтэнд тэсвэрлэлтийг натрийн сульфат буюу магнийн сульфатын уусмал ашиглан тодорхойлох
MNS BS 812 105.1,2:2008 Хайрга, дайрганы үзүүрлэг, хавтгайн хэсгийн хэмжээг тодорхойлох
MNS ASTM C535:2003 Хайрга, дайрганы элэгдлийн хэмжээг тодорхойлох
MNS ASTM C 117:2004 Хайрга, дайрганы 0.075мм-ээс жижиг ширхэгийн агуулгыг угаах аргаар тодорхойлох
MNS BS 812-112:2008 Бутрамтгай чанарыг цохилтын аргаар тодорхойлох
Байгалийн болон буталсан элс
MNS 2916:2002 Барилгын ажилд хэрэглэх элс
Асфальтбетонд хэрэглэх эрдэс нунтаг
MNS 2795:2002 Асфальтбетон хольц дахь эрдсийн нунтаг. Шинжилгээний арга
Асфальтбетон хольц
MNS AASHTO T24:2003 Хучилтын гадаргуугаас өрөмдөж дээж авах
MNS ASTM D2172:2004 Хучилтын битумэн хольцын битумын агуулгыг тодорхойлох
MNS AASHTO R12:2002 Маршаллын аргаар барьцалдалтыг тодорхойлох
MNS AASHTO T166:2004 Нягтруулсан асфальтбетон хольцын дундаж нягтыг тодорхойлох
MNS 1592:2009 Асфальтбетон хольц
Цемент, бетон
MNS 0976:1999 Портланд цементийг турших арга
MNS 1272:1999 Бетоны шооны бат бэхийг тодорхойлох
MNS AASHTO T119 Бетон зуурмагийн конусан суулт
MNS AASHTO T196:2003 Шингэн бетон зуурмагийн агаарын хэмжээ