АВТО ЗАМ

АВТО ЗАМЫН АЛБА

Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 54 км хатуу хучилттай авто замын төслийг амжилттай гүйцэтгэсэн 50 гаруй инженер, техникийн ажилчдаас бүрдсэн мэргэжлийн чадварлаг хамт олон юм. Анх 2010 онд Авто зам, замын байгууламж барих, засварлах тусгай зөвшөөрөл авч, 2011 оноос эхлэн авто замын барилга угсралтын ажлыг өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд бид зам талбайн томоохон 30 гаруй ажил, нийт 85’000 м.кв хатуу хучилттай зам талбай, 160 гаруй км авто замыг ашиглалтад оруулсан байна. 

АВТО ЗАМ, ТАЛБАЙН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД:

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн асфальтбетон  хучилтын ажил /12 км хучилт/.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн “Сэлбэ дэд төвд холбогдох зам,  дулааны шугам сүлжээний ажил”-ын 1.8 км авто зам.

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүртэлх нүүрс тээврийн хүнд даацын авто замын Багц-3, 150-200 км хүртэлх авто  замын засварын ажил.

Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Хэнтий аймаг, Хэрлэн  сум/.

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын  далан, суурийн ажил /5,3- 10,0 км хүртэл буюу 2-р хэсэг/.

Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5,0 км автозамын засвар шинэчлэлтийн ажил.

СХД-ийн 32-р хороонд шинээр баригдаж буй бүтээн байгуулалт болох “Авто худалдааны цогцолбор”- ын I ээлжийн бүтээн байгуулалтын БАГЦ-1А авто зогсоолын ажил 32.000 кв.м талбайн ажил болон гэрэлтүүлэг, гадна талбайн авто замын ажил.

Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5.0 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил.

ТАНЬД САНАЛ БОЛГОХ АВТО ЗАМЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ:

Хатуу хучилттай, хайрган хучилттай зам барих

Гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих

Авто зам, талбайн тохижилт хийх, засварлах

Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

Зам, гүүр, тунель  засварлах, арчлалтын ажил

Зам засварын материал, хийц үйлдвэрлэл

Чулуу бутлуурын үйлдвэр

БАРИЛГЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАРИЛГА УГСРАЛТ:

Барилгын дадлага туршлагатай мэргэжлийн инженер, техникч, төсөвчний бүрэлдэхүүнтэйгээр тус албыг 2013 онд байгуулж  Автобаазын засварын барилга, ил уурхайн үйлдвэрийн суурийн барилгын ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
Нийслэл хотыг орон сууцжуулах, ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдэх ажлын хүрээнд 9 давхар 81 айлын орон сууцны барилгыг 2015 оны 4-р улиралд ашиглалтад оруулсан.

2021 онд Улаанбаатар хотын Баягол дүүрэгт 3 давхар үйлчилгээ, офиссын зориулалттай барилгыг ашиглалтанд оруулсан.

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛ

УУЛЫН ЧУЛУУ БУТЛУУРЫН ҮЙЛДВЭР:

Тус компани БНСУ-ын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат ажиллагаатай, тоосонцор маш бага гаргадаг, цагт 200 тонн уулын цул чулуу бутлан ангилах хүчин чадалтай ууган үйлдвэрээ 2010 онд ашиглалтад оруулсан.

Зам, барилгын салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлан 2016 онд Улаанбаатар хотод хамгийн ойр байршилтай, цагт 400 тонн чулуу бутлах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулснаар энэ чиглэлийн хамгийн том нийлүүлэгч болсон.

Бид салбарын хэрэглэгчдийн хэрэгцээ, стандарт шаардлагад нийцүүлсэн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн 30 гаруй хувийг ханган ажиллаж байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ:

Уулын буталсан чулуу буюу -Дайрга

Уулын чулууг бутлаж гаргасан элс

ДАЙРГАНЫ ЭЛС

Хаягдалаас боловсруулсан материал

БУТЛАН АНГИЛСАН УУЛЫН ЧУЛУУ БУЮУ ДАЙРГА:

Бетон зуурмагт

  • TP-1 (5-20мм)         TP-10 (5-10мм)
  • TP-20 (10-20мм)

Асфальт-бетон зуурмагт

  • TP-0 (0-5мм)           TP-13 (5-13мм)  TP-19 (13-19мм)  

Авто замын төсөлд

  • TP-M40 (Асфальтбетон суурийн доод үед хэрэглэх 0-40мм)

Том дүүргэгч материал

  • TP-25 (25мм)         TP-30 (30мм)
  • TP-35 (35мм)         TP-45 (45мм)

Дайргыг дараах төрлөөр өргөн хэрэглэж байна:

Авто зам 

Ус зайлуулах суваг, шуудуу

Явган хүний зам

Гүүр, Инженерийн байгууламж

Зам, талбай сайжруулах

Хөрс сайжруулах

Хувийн сууц барих

Барилгын ажил

ДАЙРГАНЫ ЭЛС:

Үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлснээр уулын буталсан чулуунаас гарган авсан Дайрганы элс нь бетон зуурмагийн нарийн дүүргэгч материалын ирээдүй болж байна.

Дайрганы элсний давуу тал: 

• Илүү бат бөх чанартай

• Даац авах чадвар өндөр

• Илүү өндөр нягт авна

• Барилгын ажлын гологдол бага

• Эдийн засгийн үр ашигтай

• Байгаль орчинд ээлтэй

Барилгын нураалгыг дахин боловсруулсан дүүргэгч материал:

Хатуу хог хаягдал буюу барилгын нураалгыг дахин боловсруулж хайрга, дайргыг орлуулах дүүргэгч материал үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ингэснээр байгальд хаях хатуу хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулж хямд материал үйлдвэрлэх боломжтой байна.

Барилгын материалыг ангилан ялгаж бутлан ангилах үйлдвэрт илгээнэ.

Барилгын хатуу хог хаягдлыг бутлан ангилах үйлдвэрт бутлан барилгын дүүргэгч материал үйлдвэрлэнэ.

Үйлдвэрээс гарсан материалыг блок, амины орон сууц, зам талбайд ашиглаж болно. 

Чулуу бутлуурын үйлдвэр: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,

21 дүгээр хороо, Морингийн даваа


Утас: 99106479

          89029998

Асфальт бетон хольцын үйлдвэр

АСФАЛЬТ БЕТОН ХОЛЬЦЫН ҮЙЛДВЭР

ТЭГШТ ПЛАНТ ХХК 2011 онд бүрэн автомат ажиллагаатай, усан шүүлтүүрийн горимтой асфальтбетон хольцын үйлдвэрийг байгуулж, 2012 оноос эхлэн Асфальтбетон хольцын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна зах зээлд харилцагчийн захиалгын дагуу үйлдвэрлэн нийлүүлж ирсэн.

Асфальтбетон хольцын хувьд урьдчилан баталгаажсан орц нормын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд чанарын байдалд онцгойлон анхаарал хяналт шаарддаг бүтээгдэхүүний төрөл юм.

Тиймээс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд MNS AASHTO 290-2004 стандартыг баримталж хяналтуудыг хийж, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораториор чанарыг баталгаажуулан ажилладаг нь биднийг захиалагчийн итгэлт түншлэгч, олон жилийн найдвартай харилцагч болгож чадсан.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нийт 245 км авто замыг бүрэн хучих 288’000 тонн асфальтбетон зуурмагийг Монгол улсын зах зээлд нийлүүлсэн байна.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ:
Авто замын төслүүдэд асфальт нийлүүлсэн туршлага:

Ажилчны гудамжны 3.4 км зам буюу ДЦС 3-ын зүүн болон хойд талын зам

Эрчим хүчний гудамжны 6.4 км зам буюу ДЦС 4-ийн урд талын зам

Саппорогийн тойргоос Таван шар хүртэлх 6.4 км зам,
Таван шарын Төмөр замын уулзвараас Моносын уулзвар хүртэлх зам
Цэцэг төвийн уулзвараас Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн хүртэлх зам
Дарь-Эхийн 6.5 км зам
Төв аймгийн Батсүмбэр чиглэлийн Партизан хүртэлх 17 км авто замын 8.5 км зам,
Орбит-Тахилтын 7.1 км зам
Хүй долоон худгийн 8 км зам
Олимпийн гудамжны 1.1 км зам
Өндөрдов-Зуунмод чиглэлийн 3.8 км зам
Налайх-Агуйтын Хөтөл чиглэлийн 24.1 км зам
Нисэхийн товчооноос Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн 22.5 км зам
ЧД, 39-р сургуулийн зүүн талын уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 1.6 км зам
Гранд плазагийн уулзвар
25-р эмийн сангийн уулзвар
Баянхошууны Баруун салааны 4.1 км замын сайжруулалтын ажил
Зуунмод төвийн 3.36 км зам
3, 4-р хорооллын эцсийн уулзвар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган зам, авто зогсоол
АСЕМ-тай холбогдуулан “Чингис хаан” нисэх онгоцны буудлын зурвасын замын ажил
Хөшигийн хөндийн Шинэ нисэх буудлын замын төсөл

ТАНЫ МЭДЛЭГТ: ХАЛУУН АСФАЛЬТ БЕТОН ХОЛЬЦ ХЭРХЭН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ?

Асфальтбетоны талаар үйлдвэрийн дарга Ч.Ерөөлт танилцуулж байна.

АСФАЛЬТ ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛ