Дээш гүйлгэх
© 2020, Тэгшт плант ХХК
Хуваалцах

Бидний тухай

Байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэгч

Тэгшт Плант” ХХК нь уул уурхай, барилга, авто замын салбарт материал үйлдвэрлэгч, төсөл гүйцэтгэгчээр тууштай ажиллан, хэрэглэгч болон захиалагчдад дайрга, асфальтбетон зуурмаг, авто замын барилга угсралт, засвар арчлалт зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг билээ.

Үндэсний болон олон улсын холбогдох стандартын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэн нийлүүлэхээс гадна чанарын хяналтыг үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн дараах бүхий л үе шатанд хийж чанар, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Мөн итгэмжлэгдсэн лабораториар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг давхар баталгаажуулж, Чанарын Менежментийн Тогтолцооны олон улсын ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэнээр хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чанарыг явц тутам хянах, түүнийг сайжруулах боломжуудыг бий болгож чадсан юм.

Бид “Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг аж ахуй нэгж”, “Барилгын материалын үйлдвэрлэлд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулагч”, “Тэргүүний татвар төлөгч байгууллага”, “ТОР 50 барилгын материал үйлдвэрлэгч” -ээр тус тус шалгарсан амжилттай хамт олон билээ.

Цаашид технологийн шинэчлэлээр барилгын материалыг ахисан түвшинд сайжруулан, Монголын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт шинэ жишгийг нэвтрүүлэх, авто замын салбарт шилдэг гүйцэтгэгч болохыг хичээн ажиллаж байна.

Бидний алсын хараа:
  • Салбартаа тэргүүлэгч, хариуцлагатай групп компани болох
Бидний үнэт зүйлс:
  • Хамтын ажиллагаа: Хэрэглэгчээ дээдэлж, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг хүндэтгэж, үүрэг амлалтаа биелүүлэх.
  • Чанарыг эрхэмлэсэн үйл ажиллагаа: Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас давсан чанарт тэмүүлэгч, байнгын сайжруулалт хийдэг байх.
  • Багийн сэтгэлгээ: Шинийг санаачлагч, нэвтрүүлэгч байж харилцан итгэлцэл хүндлийг бий болгон нэгэн зорилгын төлөө бие биенээ дэмжин ажиллах;
  • Байгаль орчинд ээлтэй: Өдөр тутмын үйл ажиллагаа, үйл хөдлөл бүхэн байгальд ээлтэй байх.
  • Аюулгүй ажиллагаа: Эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахиж ажиллах.

Холбоо барих

А.Андбат

А.Андбат

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга

Асфальтбетоний үйлдвэр
Чулуу бутлуурын үйлдвэр болон

Утас: 88050449
И-мэйл: andbat@tegshtplant.mn

Д.Өлзийсайхан

Д.Өлзийсайхан

Маркетинг борлуулалтын хэлтэсийн дарга

Бүтээгдэхүүн захиалах болон үнийн санал авах боломжтой юм.

Утас: 9910-6479
И-мэйл: ulziisaikhan@tegshtplant.mn

А.Түмэнжаргал

А.Түмэнжаргал

Маркетинг борлуулалтын менежер

Бүтээгдэхүүн захиалах болон үнийн санал авах боломжтой юм.
Бүтээгдэхүүнтэй холбоотой санал хүсэлт хүргүүлэх боломжтой.

Утас: 8902-9998
И-мэйл: tumenjargal@tegshtplant.mn

Б.Майнбаяр

Б.Майнбаяр

Авто замын албаны дарга

Утас: 8801-9329
И-мэйл: mainbayar@tegshtplant.mn