ЭРХЭМ ЗОРИЛГО

Үндэсний болон олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэгч, ажилчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулагч байна.



БИДНИЙ ТУХАЙ

“Тэгшт плант” ХХК нь уул уурхай, барилга, авто замын салбарт материал үйлдвэрлэгч, төсөл гүйцэтгэгчээр тууштай ажиллан, хэрэглэгч болон захиалагчдад дайрга, асфальтбетон зуурмаг, авто замын барилга угсралт, засвар арчлалт зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг билээ.

Үндэсний болон олон улсын холбогдох стандартын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэн нийлүүлэхээс гадна чанарын хяналтыг үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн дараах бүхий л үе шатанд хийж чанар, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Мөн итгэмжлэгдсэн лабораториор бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг давхар баталгаажуулж, Чанарын Менежментийн Тогтолцооны олон улсын MNS 9001:2016 стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чанарын явцыг хянах, түүнийг сайжруулах боломжуудыг бий болгож чадсан юм.

Бид “Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг аж ахуйн нэгж”, “Барилгын материалын үйлдвэрлэлд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулагч”, “Тэргүүний татвар төлөгч байгууллага”, “ТОР 50 барилгын материал үйлдвэрлэгч” -ээр тус тус шалгарсан амжилттай хамт олон билээ.


Цаашид технологийн шинэчлэлээр барилгын материалын чанарыг сайжруулан, Монголын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт шинэ жишгийг нэвтрүүлэх, авто замын салбарт шилдэг компани болохыг хичээн ажиллаж байна.