МЕХАНИК ЭЛСНИЙ ҮЙЛДВЭР:
Үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлснээр уулын буталсан чулуунаас гарган авсан Дайрганы элс нь бетон зуурмагийн нарийн дүүргэгч материалын ирээдүй болж байна.
Уулын буталсан чулуу буюу дайргыг нунтаглан гаргаж авсан механик элс
Механик элсний давуу тал:
• Илүү бат бөх чанартай
• Даац авах чадвар өндөр
• Илүү өндөр нягт авна
• Барилгын ажлын гологдол бага
• Эдийн засгийн үр ашигтай
• Байгаль орчинд ээлтэй
Бетонд хэрэглэх элс нь бүдүүвтэр ширхэгтэй, цэвэр байх шаардлагатай. Уулын буюу салхины зөөгдөлтөөр үүссэн элс нь нарийн ширхэгтэй, тоосорхог хольц ихтэй байдаг тул бетонд тохирдоггүй байна. Тиймээс өнөөг хүртэл голын сав газарт байгаа хайрга-элсний холимогоос ялгасан элсийг бетонд хэрэглэсээр ирсэн юм. Гэвч голын ай савын элс шавхагдаж, эргээд нөхөн сэргэдэггүй учраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Харин дайргын элс нь байгалийн элсний шинж чанарын хувьд харьцангуй тогтвортой органик болон хортой хольц багатай төдийгүй бат бэх, даац авах чадвар өндөр, өндөр нягттай гэх мэт олон давуу талтай аж. Тус компанийн дайргын элсний үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүнийг бетон зуурмагийн үйлдвэрүүд, асфальт бетон зуурмагийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар Улаанбаатар хотын ойролцоох хуучин ашиглаж байсан том орд байгаль экологийн шаардлагаар хаагдсан. Үүнээс шалтгаалан элсний хомсдол бий болж байгаа ч уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотоос 25 км-ийн радиуст 40 гаруй шинэ карьер илрүүлж, эдгээрээс зохиомол элс гаргаж авах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд үүний бодит биелэл болж буй үйлдвэр бол “Тэгшт плант” ХХК-ийн механик элсний үйлдвэр юм.
“Тэгшт плант” ХХК-ийн механик элсний үйлдвэр
2024 оноос эхлэн бутлуурын үйлдвэрээс гарсан чулууг ямар ч хаягдалгүйгээр дахин боловсруулж механик элсийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Манай улсын хувьд дайрга бэлтгэхэд гарсан чулууг буталж шигшсэн элсний стандартыг 2021 онд батлан мөрдөж байгаа юм.
“Тэгшт плант” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Золбаяр: Дайрганы элс нь бетон зуурмагийн нарийн дүүргэгч материалын ирээдүй болж байна
“Бетоны үйлдвэрлэлийн гол орц болох элсний хомсдол бий болж, Улаанбаатар хотын нөөц дундарсан байна. Энэ асуудал олон улсад ч тулгарч байгаа бөгөөд элсийг орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Үүний нэг шийдэл бол уулын буталсан чулуу буюу дайргыг нунтаглан механик элсийг гарган авч, дүүргэгч материал болгон ашиглаж байгаа явдал юм. Тиймээс бид 2024 оноос эхлэн энэхүү элсний үйлдвэрээ ашиглалтад оруулж, MNS 6128:2021 стандартын дагуу механик элсийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Цаашдаа эхний бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн болтол ямар ч хаягдалгүйгээр шинэ технологид суурилсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ханган нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Тодруулбал, манай үйлдвэрээс импакт бутлуураар хэлбэржсэн 5-10 мм дайрга, дайрганы элс /0-5 мм/, элсийг үйлдвэрлэх явцад үүсэж буй 0.01-0.1 мм тоосонцор гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн гарч байна. Нарийн тоосыг барилгын хар замаска үйлдвэрлэх түүхий эд болгон ашиглаж байгаа төдийгүй асфальт бетон зуурмагийн үйлдвэрүүд нарийн дүүргэгчээр ашиглах бүрэн боломжтой юм. Олборлолтын процесс бусад талаараа байгаль орчинд сөрөг нөлөө багатай байдаг учраас бетон зуурмагийн нарийн дүүргэгч материалын ирээдүй болж байна.”
“Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл”-ийн төлөөллүүд “Тэгшт плант” ХХК-ийн механик элсний үйлдвэртэй танилцав. Дэлгэрэнгүйг barilga.mn сайтаас уншина уу.