Цэс

авто замын алба

АВТО ЗАМЫН АЛБА

Авто замын алба нь Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 54 км хатуу хучилттай авто замын төслийн багт ажиллаж байсан зам барилгын дадлага туршлагатай, мэргэжлийн 20 гаруй инженер, техникийн ажилчдаас бүрдсэн хамт олон юм. Бид анх 2010 онд Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл авч, 2011 оноос эхлэн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэж, 2015 оныг хүртэл нийт зам, талбайн томоохон 13 ажлыг бие дааж болон түншлэлийн гэрээгээр хамтран гүйцэтгэсэн байна. 2016 оны байдлаар нийт 44901 м2 хатуу хучилттай зам талбай, 44.6 км авто замын ажлыг хийж гүйцэтгэн, ашиглалтанд оруулаад байна.

Бидний үйлчилгээ

Бидэнтэй холбогдох

Ерөнхий инженер

Б.Баярсайхан
Утас: 9999 5874

Маркетинг борлуулалтын алба

А.Түмэнжаргал
Утас: 8902 9998

Чанар бол бидний үнэт зүйл

АВТО ЗАМЫН АЛБАНЫ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД:

2011 СХД, 29-р хороонд Дархан цогцолборын автомашины 1112.1м2 зогсоолын зориулалттай талбай, 810м2 зам талбай барих ажил.
2012 Дарь-Эхийн замаас Ганц худаг-Цайз-Цагаан даваа чиглэлийн 1.1 км авто замын барилгын ажил. /“Хотын зам” ХХК-тай хамтран гүйцэтгэсэн./
2013 Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5.0 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил. /“Эрдэнэзам” ХХК-тай түншлэлээр хамтран гүйцэтгэсэн/
Хүй долоон худаг дахь тээврийн хэрэгслийн Ү зогсоолоос төмөр замын 361-р гарам хүртэлх авто замын 1.5 км авто замын барилгын ажил.
Налайх /4-р зөрлөг/-аас Зуунмод чиглэлийн 25 км хатуу хучилттай авто замын ажлын Зуунмод хотоос Налайх чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил.
“Урьхан” зоогийн газрын гадна талбайн зориулалттай 2148м2 талбайн барилгын ажил.
“Роял Нью Кэстл” ХХК-ийн цогцолбор доторх авто замын болон явган замын угсралт, гадна талбайн тохижилтын ажил.
ХУД, Чингисийн өргөн чөлөө /Яармагийн гүүрнээс Төв шуудангийн уулзвар/ авто зам, засварын ажил 1040м2.
“М Си Эс Проперти” ХХК-ийн Шинэ гэр төсөл буюу Вива Сити хорооллын доторх 7631м2 авто зам-зогсоол барих ажил, авто замын 600 метр хашлага угсрах ажил.
2014 СХД-ийн 32-р хороонд шинээр баригдаж буй Нийслэлийн томоохон бүтээн байгуулалт болох “Авто худалдааны цогцолбор”-ын 1-р ээлжийн бүтээн байгуулалтын БАГЦ-1А авто зогсоолын ажил 32.000м2 талбайн ажил.
ХУД-ийн 13-р хороо болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрладаг “Тэгшт плант” ХХК-ийн уулын чулуу бутлуурын үйлдвэрээс Шувуун фабрикын асфальтан хучилттай зам хүртэлх 7 км сайжруулсан авто зам буюу дайрган хучилттай замын ажил.
2015 Баянхонгор аймаг, Харганы худаг Байдраг чиглэлийн 8.0 км авто замын шороон далангийн ажил.
Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто замын засвар шинэчлэлтийн ажил. /”Эрдэнэзам” ХХК түншлэл/
СХД-ийн 32-р хороонд шинээр баригдаж буй Нийслэлийн томоохон бүтээн байгуулалт болох “Авто худалдааны цогцолбор”-ын 1-р ээлжийн бүтээн байгуулалтын ажил, талбайн гаднах зам, гэрэлтүүлгийн ажил.
2016 ХУД-ийн 13-р хорооны суурьшлын бүс дэх 2.0 км бетонон замын ажил.