41 давхар “Мак цамхаг” “Тэгшт плант” ХХК-ийн дайргаар босно.

Улаанбаатар хотын төв хэсэгт өнгө нэмсэн зочид буудал, оффисын зориулалттай 41 давхар “Мак цамхаг” барих төсөл хэрэгжиж эхлээд байна. Уг төслийн захиалагч нь Монгол Алт групп бол гүйцэтгэгч нь БНСУ-ын Lotte group юм. Энэхүү цамхаг Энхтайвны гүүрний зүүн талд баригдах ба 300 орчим тэрбум төгрөгөөр босох гэнэ. Өндөр маркийн бетон зуурмаг нийлүүлэхээр “Бат бэх ремикон”, “Айзава Монгол”, “Премиум конкрете” зэрэг компаниуд Lotte групптэй гэрээ хийсэн байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд эдгээр бетон зуурмаг үйлдвэрлэгч компаниудтай “Тэгшт плант” ХХК-ийн дайрга нийлүүлэх гэрээ хийгээд байна. Монголын хамгийн өндөр барилга тэгштийн дайргаар босох боллоо.

Манай хамтрагчид