Цэс

CP1 ЧУЛУУ БУТЛУУРЫН ҮЙЛДВЭР

CP1 ЧУЛУУ БУТЛУУРЫН ҮЙЛДВЭР

2010 онд барилгын материалд олон улсын стандартыг нэвтрүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, дотоодын нөөцийг ашиглах зорилготойгоор уулын буталсан чулуу болох дайрга үйлдвэрлэх үйлдвэрийг анх ашиглалтанд оруулсан билээ. Тус үйлдвэрийн тоног төхөөрөмж нь БНСУ-ын дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат ажиллагаатай, тоосонцор бага гаргадаг, цагт 200 тонн уулын цул чулууг бутлан ангилах хүчин чадалтай манай компанийн ууган үйлдвэр юм.


Хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлсэн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, Улаанбаатар хот болон ойр орчмын хотын зах зээлийн 30 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд зах зээл дээр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлган, хэрэглэгчдэд тогтмол хямд өртгөөр нийлүүлэхийг зорьж байна.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ:
Чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн /итгэмжлэгдсэн лабораторитой/
Үйлдвэрийн хүчин чадал их
Бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх
Өндөр марктай бетон зуурмагт хэрэглэх
Хэрэглэгчийн хүссэн фракцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Тээврийн зардал хямд

7 months, 1 week ago Comments Off on CP1 ЧУЛУУ БУТЛУУРЫН ҮЙЛДВЭР