Цэс

Асфальтбетон
зуурмагын
үйлдвэр

АСФАЛЬТБЕТОН ЗУУРМАГЫН ҮЙЛДВЭР​

“Тэгшт плант” ХХК нь барилга болон замын материал үйлдвэрлэгчийн хувьд дэд бүтцийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан 2011 онд Асфальтбетон зуурмагийн үйлдвэрийг байгуулсан билээ. Энэхүү үйлдвэр нь 2004 онд БНСУ, БНХАУ-ын хамтарсан “АТЕСН” фирмд үйлдвэрлэгдсэн бүрэн автомат ажиллагаатай, цагт 120 тонн асфальтбетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд усан шүүлтүүрийн горимтой тул үйлдвэрийн утаа болон тоосжилт хамгийн бага ялгаруулдаг онцлогтой юм. Бид дотоод үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийг хянаж шалгах техникийн шаардлага бүхий MNS AASHTO 290-2004 стандартыг баримталж ажиллахаас гадна үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хяналтуудыг хийж, чанарыг баталгаажуулдаг. Манай хамт олон бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалагчдын хүссэн хугацаанд чанартай нийлүүлэн, бүтээгдэхүүн хүргэлтийн дараах үйлчилгээнд анхаарал тавьж ажилладагаараа захиалагчийн итгэлтэй түншлэгч, олон жилийн найдвартай харилцагч нь болж чадсан юм.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Өнгө асфальтбетон

Суурь асфальтбетон

Шингэн битум цацлага

Бидэнтэй холбогдох

Маркетинг борлуулалтын алба

А.Түмэнжаргал
Утас: 8902-9998

Үйлдвэрлэлийн алба

А.Андбат
Утас: 8805-0449

Манай хаяг:

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 20-Р ДУГААР ХОРОО ЭРЧИМ ХҮЧНИЙ ГУДАМЖ

АСФАЛЬТ-БЕТОН ЗУУРМАГ НИЙЛҮҮЛСЭН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМООХОН АЖЛУУД

 

 Ажилчны гудамжны 3.4 км зам буюу ДЦС 3-ын зүүн болон хойд талын зам
Эрчим хүчний гудамжны 6.4 км зам буюу ДЦС 4-ийн урд талын зам
Саппорогийн тойргоос Таван шар хүртэлх 6.4 км зам,
Таван шарын Төмөр замын уулзвараас Моносын уулзвар хүртэлх зам
Цэцэг төвийн уулзвараас Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн хүртэлх зам
Дарь-Эхийн 6.5 км зам
Төв аймгийн Батсүмбэр чиглэлийн Партизан хүртэлх 17 км авто замын 8.5 км зам,
Орбит-Тахилтын 7.1 км зам
Хүй долоон худгийн 8 км зам
Олимпийн гудамжны 1.1 км зам
Өндөрдов-Зуунмод чиглэлийн 3.8 км зам
Налайх-Агуйтын Хөтөл чиглэлийн 24.1 км зам
Нисэхийн товчооноос Биокомбинат Шувуун фабрик чиглэлийн 22.5 км зам
ЧД, 39-р сургуулийн зүүн талын уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 1.6 км зам
Гранд плазагийн уулзвар
25-р эмийн сангийн уулзвар
Баянхошууны Баруун салааны 4.1 км замын сайжруулалтын ажил
Зуунмод төвийн 3.36 км зам
3, 4-р хорооллын эцсийн уулзвар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган зам, авто зогсоол
АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны
буудлын явгалах зурвасын замын ажил
“УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ 
ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ”-ЫН ТӨСӨЛ

Бид цаашид салбарын техникийн шаардлагад нийцсэн шинэ технологи нэвтрүүлэх,
бүтээгдэхүүний орц нормын материалыг олон улсад хэрэглэгдэж буй чанар, стандарт,
материал зэргээс өөрийн орны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг бий болгох, өөрсдийн суурь
нөөцөд тулгуурлан бага өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр
байлгах тал дээр анхаарч ажиллахыг зорьж байна.