Menu

Бидний тухай

Бидний тухай

“Тэгшт плант” ХХК нь барилга болон замын материал үйлдвэрлэгчийн хувьд дэд бүтцийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан 2011 онд Асфальтбетон зуурмагийн үйлдвэрийг байгуулсан билээ.

Энэхүү үйлдвэр нь 2004 онд БНСУ, БНХАУ-ын хамтарсан “АТЕСН” фирмд үйлдвэрлэгдсэн бүрэн автомат ажиллагаатай, цагт 120 тонн асфальтбетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд усан шүүлтүүрийн горимтой тул үйлдвэрийн утаа болон тоосжилт хамгийн бага ялгаруулдаг онцлогтой юм.


Бид дотоод үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийг хянаж шалгах техникийн шаардлага бүхий MNS AASHTO 290-2004 стандартыг баримталж ажиллахаас гадна үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хяналтуудыг хийж, чанарыг баталгаажуулдаг.


Манай хамт олон бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалагчдын хүссэн хугацаанд чанартай нийлүүлэн, бүтээгдэхүүн хүргэлтийн дараах үйлчилгээнд анхаарал тавьж ажилладагаараа захиалагчийн итгэлтэй түншлэгч, олон жилийн найдвартай харилцагч нь болж чадсан юм.


Өнгө асфальтбетон зуурмаг

Суурь асфальтбетон зуурмаг

Битумэн түрхлэг буюу шингэн цацлага

Тусгай зориулалтын техникийн үйлчилгээ

Битум халаах үйлчилгээ

5 months, 1 week ago Бидний тухай-д сэтгэгдэл оруулах боломжгүй