Цэс

ТУСЛАХ АЖ АХУЙ

ТУСЛАХ АЖ АХУЙ

Бид хууль тогтоомж, нийгмийн хариуцлагын дагуу нөхөн сэргээлтийг хийх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллах зорилгоор 6 га талбайг туслах аж ахуйн чиглэлээр байгуулж, 1800 гаруй улиас, хайлаас, 1000 гаруй чацарганы бут, олон наст ургамлын суулгацыг тарьж ургуулаад байна. Мөн 2010 оноос эхлэн ажилчдынхаа ахуйн хангамжинд зориулан тус талбайд төмс, лууван, байцаа, хүрэн манжин, сонгино, ногоон сонгино зэрэг хүнсний ногоо, хүлэмжинд өргөст хэмх, салатны навч, амтат чинжүү, халуун чинжүү, цагаан лууван зэрэг нарийн ногоо тариалж дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангаж байна. 2011 онд төмс, хүнсний ногоо хадгалах 25тоннын багтаамж бүхий зоорийг барьж ашиглалтанд оруулсан. Чулуу бутлуурын үйлдвэрийг түшиглэн 2012 онд 15 ширхэг ажилчдын дүнзэн байшин, саун, халуун ус, спорт, амралтын талбай зэрэг иж бүрэн амралтын цогцолбор барьж ашиглалтанд оруулсан нь компанийн ажилчдын амралтын цагийг ая тухтай өнгөрөөх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн. 2016 онд ажилчдынхаа сүү цагаан идээ, махны хэрэгцээг хангах зорилготойгоор 60 гаруй үхэртэй мал аж ахуйг эрхэлж эхэлсэн. Бид эко бүтээгдэхүүн тариалж, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ажилчин, албан хаагчдаа хангаснаар “Эрүүл Монгол хүн” байх нөхцөл боломжийг бий болгож байна. Манай компани нь нөхөн сэргээлтийн ажлыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад үлгэр жишээ болохуйц, олон улсын стандартад нийцсэн байдлаар хийж гүйцэтгэх бодлогыг барьж ажилладаг.

7 months, 2 weeks ago Comments Off on ТУСЛАХ АЖ АХУЙ