Menu

“БАРИЛГА ОРОН СУУЦ 2018” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан зохиогдох “БАРИЛГА ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармаг 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох гэж байна. Үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар МБҮА-ийн УЗГ, Барилга.МН ХХК, Ерөнхий ивээн тэтгэгчээр МБҮА-ийн УЗГ, Номин Констракшн Девелопмент Групп, хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай Ассоциаци хамтран ажиллаж байна.Уламжлал ёсоор 11 дэх жилдээ болж буй уг үзэсгэлэнд барилгын материал, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, орон сууц ба үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч гадаад, дотоодын 120 гаруй аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулна. Иймд Та бүхнийг барилгын зах зээлийн хамгийн таатай нөхцөл боломж бүрдүүлэн иргэд, олон нийт болон манай салбарынхныг нэгэн дээвэр дор цуглуулдаг “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна. Талбайн тоо хязгаартай тул доор линк-ээр холбогдож, талбайгаа захиална уу.

 http://barilgaexpo.mn/%D1%82%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%B9-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%85

 

 Холбоо барих: 99000981, 99907816, 77113333

1 month, 1 week ago “БАРИЛГА ОРОН СУУЦ 2018” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО-д сэтгэгдэл оруулах боломжгүй